TV8

Responsive image

“Эгэлийн гайхамшиг” уран сайхны кино нээлтээ хийнэ

2015-04-06

2017 онд  Монгол улсад орон сууц нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 70 жилийн ойн баяр тохионо. Тэгвэл ойн баярын эхлэл болгож  “Эгэлийн гайхамшиг” уран сайхны киног бүтээж нээлтээ хийлээ.

“Эрчис фильм”-ийн бүтээл “Эгэлийн гайхамшиг”  Монгол уран сайхны кино нь  өнөөдөр 70 жилийн түүхээ бичиж яваа орон сууц, нийтийн аж ахуйн салбарынхны ажлыг онцлог жаргал зовлонгийн талаар үгүйлнэ. Энэ салбарын түүхэнд анх удаа хийгдэж байгаа бүтээл гэдгээрээ онцлогтой юм байна.

Орон сууц нийтийн аж ахуйн салбарын үүсэл хөгжил хийж бүтээж байгаа ажлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “ Эгэлийн гайхамшиг” уран сайхны киног бүтээсэн байна. Нээлтээ хийсэн тус уран бүтээл удахгүй үзэгчдийг хүртээл болох юм.

tv9.mn

 


Холбоотой мэдээ